КВАНТ МЕХАНИКИЙН ЗУНЫ СУРГАЛТ 2023
ЗУНЫ СУРГАЛТЫН ЗОРИЛГО
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимээс физикийн бус ангийн 2-4 дүгээр түвшний оюутнуудад зориулан квант механикийн суурь онол, ойлголтыг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байна. Уг сургалтын гол зорилго нь мэргэжлийн бус ангийн оюутнуудад квант механикийн үндсэн ойлголт, мэргэн санааг өгөх, түүнийг илт мэдэхийн давуу талыг мэдрүүлэхэд оршино. Улмаар суурь шинжлэх ухаанд суурилсан технологийн, хэрэглээний судалгааг дэмжихэд оршино.
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Хаана: Улаанбаатар хот, МУИС-ийн хичээлийн 1-р байр
Хэзээ: 2023 оны 6-р сарын 12-ноос 16-ны өдрүүдэд, ажлын таван өдөр
Хэн сууж болох: Их, дээд сургуулийн оюутан, байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр сурч байгаа бол давуу тал болно. Мөн дифференциал, интеграл тоолол, шугаман алгебр, комплекс тооны онол, ердийн болон тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийн онол зэргийг үзсэн бол давуу талтай тул бүртгүүлэхдээ дэлгэрэнгүй бичээрэй.
Төлбөр: төлбөргүй
Анги: Ердөө 15 хүүхэд бүртгэнэ
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
ТӨЛБӨР
Уг сургалт нь ямар нэгэн төлбөр, хөлсгүй. Үдийн хоолтой.
БҮРТГЭЛ
Анги бүрдэлт 15 хүүхэд учраас бүртгүүлсэн хүүхдүүдээс сонгон шалгаруулна. Доорхи холбоосоор 2023 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 15-ны хооронд бүртгүүлнэ үү? Бүртгүүлсэн хүүхдүүдээс сонгон шалгаруулж, 5-р сарын 15-наас 6-р сарын 1-ны хооронд зөвхөн шалгарсан хүүхдүүдэд цахим шуудангаар мэдэгдэнэ. Бүртгэлтэй холбоотой асуудлаар 90001944 дугаарт холбогдоно уу?
БАГШ
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн дэд профессор, доктор Бэгзжавын Төгөлдөр
БАГШИЙН ТАНИЛЦУУЛГА
2002 онд МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн. Онолын физикч.
2010 онд МУИС-д магистрын зэрэг хамгаалсан.
2020 онд АНУ-д Texas A&M их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Квант физикийн үндсэн асуудлаар буюу эгэл бөөмийн физикийн суурь судалгаа хийдэг.
Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
БАГШ
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн профессор, тэнхимийн эрхлэгч, доктор Дүгэрийн Улам-Оргих
БАГШИЙН ТАНИЛЦУУЛГА
1988 онд МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн. Онолын физикч.
1997 онд МУИС-д докторын зэрэг хамгаалсан.
2002 онд Япон улсад Осакагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Квант оптик, квант мэдээлэл зүй, квант компьютерийн чиглэлээр судалгаа хийдэг.
Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
МУИС, Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим
ХАМТРАН АЖИЛЛАГЧ
МУИС, Шинжлэх ухааны сургууль, Шинжлэх ухааны боловсролын инновацын төв